Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголчуудын бүтээсэн автомашин худалдаанд гарснаар 200 сая ам.доллар дотоодод үлдэнэ – updown.mn

Монголчуудын бүтээсэн автомашин худалдаанд гарснаар 200 сая ам.доллар дотоодод үлдэнэ

Монголчууд автомашин худалдаж авах зардалд жилд 500-800 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тоон баримт байна. Дээрх валютын урсгал ихэвчлэн Япон, Солонгос, АНУ гэх  мэт улсруу чигэлдэг аж. Эл төгрөгийн урсгалыг дотооддоо авч үлдэх зорилгоор “Барс  моторс” компани анхлан машин үйлдвэрлэж эхэллээ.

Тодруулбал, тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулжээ. Улмаар тэнд анхны машинаа үйлдвэрлэж байна. Уг автомашин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр удахгүй худалдаанд гарч, монголчуудын хэрэглээ болох гэж байна.

Энэхүү автомашин нь дунд оврын жийп бөгөөд манай орны цаг уур, орчин нөхцөлд тохирсон чанартай, аюулгүй үйлдвэрийн баталгаатай цоо шинэ байхаараа онцлог гэнэ.

Харин үнийн хувьд Монголчуудын санхүүгийн боломжит тулгуурлан худалдаанд гарна гэж “Барс моторс” компанийн захирал Д.Дэмбэрэлээс хэлэхийн зэрэгцээ “Үйлдвэр байгуулахад чадварлаг механик инженер, багаж, машин эд анги, технологи нэн чухал хэрэгтэй. Мөн БНХАУ-д дэлхийн технологи цугласан байна. Тиймээс бид эндээс инноваци авах ёстой. Ингэснээр хамгийн багадаа 200 сая ам.долларыг монголдоо үлдээнэ” гэсэн юм.

Дунд оврын жийп автомашин хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон ч загвар дизайн болон техникийн үзүүлэлтийг нь олон нийтэд ил болгох болоогүй байгаа юм байна.

“Барс моторс” ХХК нь тус хамтарсан үйлдвэртээ жилдээ 25 мянган ширхэг автомашиныг  үйлдвэрлэх боломжтой юм байна. Ирэх жилээс 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашиныг үйлдвэрлэх аж. Тус компани БНХАУ дахь үйлдвэрээ өргөжүүлж ирэх оны нэгдүгээр сард Монголд үйлдвэрээ нээх судалгааны ажлаа эхлүүлэх аж.

10 thoughts on “Монголчуудын бүтээсэн автомашин худалдаанд гарснаар 200 сая ам.доллар дотоодод үлдэнэ

  1. Mono 2020-01-10 22:52 at 22:52

    Mongold hezee orj ireh yum

    Хариулах
  2. Зочин 2020-01-11 00:08 at 00:08

    Сайхан мэдээ байна Барс моторс ххк ын хамт олондоо улам их амжилтыг хүсье

    Хариулах
    1. golog 2020-01-11 01:35 at 01:35

      dolginson pizda we

      Хариулах
    2. Өндөр настан Р Рэнцэн дорж гэдэг Төв цээл сумын иргэн 2020-01-11 10:01 at 10:01

      Танай хамт олонд амжилт хүсэе дэлхийд монгол хүн юу хийж чадахаа хаа гайхуулж чадаж байгаа гайхуулж чаддаг шүү дээ

      Хариулах
  3. Зочин 2020-01-11 00:12 at 00:12

    Ямар үнээр зарагдах юм болдоо монголчууд бидэндээ таарсан уян хатан нөхцлөөр зарагдвал МО ЗО машинийг Монголын Зон Олон сайн авах байхдаа

    Хариулах
  4. Нэргүй 2020-01-11 05:57 at 05:57

    Хужаад хамаг юмыг нь хийлгэж угсаруулчаад монгол машин гэж байх шиг . Ядаж монбус шиг энд угсарсан бол ч яахав

    Хариулах
  5. Нэргүй 2020-01-11 07:08 at 07:08

    За хятад машин шахах нь дээ. Монгол нэр өгөөд л

    Хариулах
  6. No no 2020-01-20 19:42 at 19:42

    Hujaa mashiniig hujaad ugsraad. Mongol mashin geheer oilgodgvee

    Хариулах
    1. Нэргүй 2020-04-22 00:03 at 00:03

      Harin tiim

      Хариулах
    2. Mongoloo 2020-04-22 00:05 at 00:05

      Harin tiim

      Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн