Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Үнийг хөөрөгддөг үндэсний үйлдвэрлэгчид – updown.mn

Үнийг хөөрөгддөг үндэсний үйлдвэрлэгчид

Нэг сая төгрөгийн цалинтай хүн хоёр саяар өвлийн хэдэн хувцас базаах болсон талаар буюу үндэсний зарим үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байгааг хөндөж байна. Хүйтэрч эхэлмэгц Монголд үйлдвэрлэсэн хувцас, эдлэл нэг ээлжиндээ худалдан авахаар тооцоо хийв. Дулаан, чанартай, биед эвтэйхэн, чийг татдаггүй зэргийг бодолцох хэрэгтэй. Ийм эдлэлд юуны түрүүнд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хамруулж болно. Хонь, тэмээний ноосон эд дулаан боловч ширүүвтэр, байнга өмсөхөд тохиромжгүйгээс ноолуур хамгийн зөв сонголт болно. Ингээд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт төдийлөн олонд танигдаагүй үйлдвэрээс дотуур, гадуур өмд, цамц, малгай, ороолт, бээлий, оймс, богино загварын даашинз авах гэв. Нимгэвтэр, дотуур өмд 160 000-190 000, сул загвартай гадуур өмсөхүйц нь 280 000, майк 100 000, цамц нь 180 000-220 000, даашинз 200 000-250 000 төгрөгийн ханштай байсан. Малгай, ороолт, бээлий, оймс, өвдгөвч, нуруувчтайгаа 300 000 орчим төгрөг. Нэмээд манайд үйлдвэрлэсэн “Хадлан” хүрэм сонговол 500 000 төгрөгийн үнэтэй юм байна.

Харин нэхий дотортой, гар хийцийн гутлыг “Хархорин” захаас 145 000 төгрөгөөр худалдан авах нь. Эдгээрийг тооцвол өвлийн нэг ээлжийн хувцсанд хоёр сая орчим төгрөг зарцуулах хэрэгтэй. Хэрэв дээрх хувцаснуудыг нэр хүндтэй брэндээс сонговол бараг 30 хувиар илүү үнэтэй тусна. Мөн өвөл өмсөх боломжтой дотортой, ноолууран даавуугаар хийсэн пальто 2-2.5 сая төгрөгийн үнэтэй байна лээ. Пальто авбал бараг 4.5 сая төгрөгөөр өвлийн хувцас базаахад хүрнэ. Заавал үнэ цэнтэй, тансаг зэрэглэлийн гэж болох ноолууран бүтээгдэхүүн сонгох албагүй ч дэлхийн зах зээл дэх түүхий ноолуурын 40 гаруй хувийг нийлүүлдэг, 30 орчим сая ямаатай улсын иргэний хувьд ноолууран эдлэл сонирхох нь зүй ёсны хэрэг байв. Харин уг бүтээгдэхүүн гарын ая даахдаа тааруу, зөв арчлахгүй бол эсгийрчихдэг муу талтай учраас эдэлгээ, үнэ, орлогоо бодон хямд хувцас сонгосон нь дээр байлаа. Тэгээд хямдавтар хувцас худалдан авахаар импортын бүтээгдэхүүн борлуулдаг зах, худалдааны төв орлоо. Тэндээс дотуур өмд 30 000-40 000, гадуурхыг нь 50 000-70 000, зузаан цамц, даашинз 60 000-100 000, малгай, ороолтны хослол 30 000-40 000, бидний нэрлэж заншсан бойтгон гутлыг 150 000 орчим төгрөгт, өвлийн куртик 300 000-гаар худалдан авав. Нийт өртөг 700 000-800 000 төгрөгт багтсан бөгөөд зөөлөн, дулаан материалаар үйлдвэрлэсэн, өнгө, загварын өргөн сонголттой эд гэж болно.

Шинэ жилийн баяр болж өнгөрлөө. Цөөнгүй эмэгтэй гоёлын даашинз, чимэглэл, зүүлтний эрэлд гарсан. Мөн л Монголд үйлдвэрлэсэн нь ямар үнэтэйг сонирхсон юм. “Шангрила” төвд “монгол” гэсэн тодотголтой олон даашинз байсан нь дунджаар 500 000 төгрөгийн үнэтэй. Гар урлал шингээн, илүү хөдөлмөр зарсан нь 0.8-1 сая төгрөг, түүнээс дээш үнэтэй юм билээ. Харин “Сприт”, “Талли вэйжл”, “Терранова” зэрэг олон нийт, дундаж давхаргынханд зориулсан нэрийн барааны дэлгүүрт гоёлын даашинзуудыг 30 000-200 000 төгрөгөөр зарж байв. Үүнээс гадна ганц хувилбараар, монгол загвар зохион бүтээгч, оёдолчдын ур шингэсэн гэсэн тодотголтой төрөл бүрийн хувцас, эд хэрэглэлийн үнийг тандлаа. Нийлэг материал сонгон, дээлнийх шиг захтай, товч шилбэтэй хавар, намарт тохиромжтой хүрэмний үнэ 1 080 000 төгрөг байв. Уламжлалт хээ, угалз оруулан, шигтгээ чимгээр гоёсон цамц, банзал, даашинз, өмдийг 200 000-400 000 төгрөгөөр борлуулж байна.

Үргэлжлэлийг Өдөөдөр цахиам хуудаснаас Unuudur.mn-ээс уншина уу?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн