Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэрэгт шүүхээс хорихоос өөр төрлийн ял оноосон этгээдүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд байх дахин мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд гэнэтийн шалгалт явуулжээ.
Нийслэлийн зургаан дүүргийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан уг шалгалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7, 20.8. 20.9, 20.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүхээс
- Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,
- Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох,
- Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг хамруулсан байна
Шалгалтад давхардсан тоогоор 162 этгээд хамрагдсанаас сорилын дүнгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 33 этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй нь илэрч, үүнээс дөрөв нь биедээ хадгалсан болох нь тогтоогджээ.
1 comment
Shiitgex bish shagnaad baixaar avilgachdiin yr sad davralgyi dee. Uls yndestniig moxoox xemjeenii xor urshigtai gemt xeregt ingej illeg xiij boloxgyi ee