Монголчууд автомашин худалдаж авах зардалд жилд 500-800 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тоон баримт байна. Дээрх валютын урсгал ихэвчлэн Япон, Солонгос, АНУ гэх мэт улсруу чигэлдэг аж. Эл төгрөгийн урсгалыг дотооддоо авч үлдэх зорилгоор “Барс моторс” компани анхлан машин үйлдвэрлэж эхэллээ.
Тодруулбал, тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулжээ. Улмаар тэнд анхны машинаа үйлдвэрлэж байна. Уг автомашин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр удахгүй худалдаанд гарч, монголчуудын хэрэглээ болох гэж байна.
Энэхүү автомашин нь дунд оврын жийп бөгөөд манай орны цаг уур, орчин нөхцөлд тохирсон чанартай, аюулгүй үйлдвэрийн баталгаатай цоо шинэ байхаараа онцлог гэнэ.
Харин үнийн хувьд Монголчуудын санхүүгийн боломжит тулгуурлан худалдаанд гарна гэж “Барс моторс” компанийн захирал Д.Дэмбэрэлээс хэлэхийн зэрэгцээ “Үйлдвэр байгуулахад чадварлаг механик инженер, багаж, машин эд анги, технологи нэн чухал хэрэгтэй. Мөн БНХАУ-д дэлхийн технологи цугласан байна. Тиймээс бид эндээс инноваци авах ёстой. Ингэснээр хамгийн багадаа 200 сая ам.долларыг монголдоо үлдээнэ” гэсэн юм.
Дунд оврын жийп автомашин хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон ч загвар дизайн болон техникийн үзүүлэлтийг нь олон нийтэд ил болгох болоогүй байгаа юм байна.
“Барс моторс” ХХК нь тус хамтарсан үйлдвэртээ жилдээ 25 мянган ширхэг автомашиныг үйлдвэрлэх боломжтой юм байна. Ирэх жилээс 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашиныг үйлдвэрлэх аж. Тус компани БНХАУ дахь үйлдвэрээ өргөжүүлж ирэх оны нэгдүгээр сард Монголд үйлдвэрээ нээх судалгааны ажлаа эхлүүлэх аж.
10 comments
Mongold hezee orj ireh yum
Сайхан мэдээ байна Барс моторс ххк ын хамт олондоо улам их амжилтыг хүсье
dolginson pizda we
Танай хамт олонд амжилт хүсэе дэлхийд монгол хүн юу хийж чадахаа хаа гайхуулж чадаж байгаа гайхуулж чаддаг шүү дээ
Ямар үнээр зарагдах юм болдоо монголчууд бидэндээ таарсан уян хатан нөхцлөөр зарагдвал МО ЗО машинийг Монголын Зон Олон сайн авах байхдаа
Хужаад хамаг юмыг нь хийлгэж угсаруулчаад монгол машин гэж байх шиг . Ядаж монбус шиг энд угсарсан бол ч яахав
За хятад машин шахах нь дээ. Монгол нэр өгөөд л
Hujaa mashiniig hujaad ugsraad. Mongol mashin geheer oilgodgvee
Harin tiim
Harin tiim