2020-01-10 11:341min02

Түймрийн дараах итгэл найдвар: Австралид шатсан ойд модод цэцэглэж эхэллээ

200110 AB1

Бүгдийг хуйхалж цөлмөсөн их түймрийн дараа Австралийн байгаль сэргэж байгааг харуулсан таатай гэрэл зургууд нийтлэгдлээ.

Тод ногоон нахиа, ягаан өнгийн цэцэгс Шинэ Өмнөд Вэльс мужийн хуйхлагдан харласан хөрснөөс цухуйж эхэлжээ. Түймар намжаа ч үгүй байхад ургамал ногоо амьдрал бий гэсэн найдвар төрүүлж байна.

Нутгийн гэрэл зурагчин Мэри Ворвинде эдгээр гэрэл зургийнхаа талаар “Бүгдийг алдсан хэдий ч шинэ амьдралын найдвар бий гэсэн итгэл төрүүлж байна” хэмээн бичжээ. Тэрбээр хар бараан мэдээллээс залхаж, ямар нэгэн сайн сайхан зүйл олохоор сэтгэл шулуудсан гэнэ. “Байгаль эх бүх зүйл хэвийн хэмээн хэлж байгааг би харуулахыг хүссэн. Шатсан мөчир, үнс нурам дундаас ийм зүйл харах үнэхээр гайхалтай. Маш их итгэл найдвар төрүүлдэг” хэмээсэн байна.

Порт-Маккуорийн коала баавгайн эмнэлэг ч бас Шинэ Өмнөд Вэльсийн ойн сэргэж байгаа зургуудыг гаргажээ. Энэ муж арваннэгдүгээр сарын эхээр хамгийн түрүүнд түймэрт өртсөн юм. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг билээ.

 

lifter.com.ua

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2020-01-11 08:20 at 08:20

    Өсвөр насны хэдэн залуус санаатай гал тавьсан юм байна лээ.

    Хариулах

  • зочин

    2020-01-11 16:20 at 16:20

    Тэр олон сая амьтан босож ирэхгүйн нь харамсалтай юмдаа

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй