Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал гаргалаа

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Тус бүлгийн хурлаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргажээ.

Дээрх саналыг Ажлын хэсэг МАН-ын бүлэгт танилцуулсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн юм. Мөн тэрбээр “Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад бий. Тэгэхээр 194 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох тухай асуудал яригдана. Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэхийг шийдсэнээр ахмадуудад хавар нэг сая төгрөгийн ваучер олгох талаар хэлэлцэж байна” гэлээ.

4 thoughts on “Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал гаргалаа

  1. Борхүү 2020-01-09 16:17 at 16:17

    Наадах чинь цэнхэр ягаан хувьцаа шиг болох юм байна л даа цагаан сараар ууцны оронд тавь гээд байгаа юм уу?

    Хариулах
  2. Монгол хүн 2020-01-09 17:11 at 17:11

    Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг та нарын үлгэрийг сонсоод дуусахыг хүлээж амар сайхан жаргахыг хүлээсээр тэнгэрийн орон руугаа хэд нь явах болдоо. Ахмад настангуудаа алагчилсан 200.000 аад мянган ахмадууд төр засагтаа баярлаад суухгүй л байх. Сонгуулиар ямар дүн авах нь ойлгомжтой

    Хариулах
  3. Saraaaa 2020-01-09 17:26 at 17:26

    Naad luivaraa odoo zogsoogoochee ahmaduudiir doromjlohoo bolidoo!!!!!

    Хариулах
  4. Монгол Иргэн 2020-01-11 18:57 at 18:57

    МАН-ын ЛУЙВАРЧИД ҮНЭХЭЭР БАХАРХМААР ДОРОМЖИЛЖ ЧАДАЖ БАЙНА ШҮҮ…

    Хариулах

Борхүү-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн