УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Тус бүлгийн хурлаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргажээ.
Дээрх саналыг Ажлын хэсэг МАН-ын бүлэгт танилцуулсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн юм. Мөн тэрбээр “Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад бий. Тэгэхээр 194 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох тухай асуудал яригдана. Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэхийг шийдсэнээр ахмадуудад хавар нэг сая төгрөгийн ваучер олгох талаар хэлэлцэж байна” гэлээ.
4 comments
Наадах чинь цэнхэр ягаан хувьцаа шиг болох юм байна л даа цагаан сараар ууцны оронд тавь гээд байгаа юм уу?
Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг та нарын үлгэрийг сонсоод дуусахыг хүлээж амар сайхан жаргахыг хүлээсээр тэнгэрийн орон руугаа хэд нь явах болдоо. Ахмад настангуудаа алагчилсан 200.000 аад мянган ахмадууд төр засагтаа баярлаад суухгүй л байх. Сонгуулиар ямар дүн авах нь ойлгомжтой
Naad luivaraa odoo zogsoogoochee ahmaduudiir doromjlohoo bolidoo!!!!!
МАН-ын ЛУЙВАРЧИД ҮНЭХЭЭР БАХАРХМААР ДОРОМЖИЛЖ ЧАДАЖ БАЙНА ШҮҮ…