Өнгөрөгч долоо хоногт АТГ-т шалгагдаж буй хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ.

Тайлбарт: Гадаадад, олон улсын байгууллагуудын урилгаар олон улсын чуулга уулзалт, хурал зөвлөгөөнд оролцоод явж байна. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч “Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал цуглаан, зөвлөгөөнд оролцож байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугатаад хаачих вэ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн, уулзалтынхаа урилга хөтөлбөр мэдээлэл хүргүүлсэн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүн кино зохиолоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо заавал очно” хэмээн бичжээ.

By updown

One thought on “Ц.Элбэгдорж: Намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн