Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт: “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байрны хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Япон, Индонез, Хятад, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад орнуудын төлөөлөгчид оролцоно.

09:00 цагт: Блью Скай зочид буудлын Даймонд танхимд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд Монгол улсад хорт хавдарын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор “Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт тeхнологи” олон улсын хурал болно.

10:00 цагт: “Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

11:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газраас “Хүчит шонхор” зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулна.

11:00 цагт: 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаарх хэвлэлийн хурал Монгол ньюсийн мэдээллийн танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Театрын музейд Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

13:00 цагт: Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.

15:00 цагт: Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.