“Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн ёслол эхэллээ

Өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвансайхан уулын “Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэлж байна. Таван жилд нэг удаа тэнгэр тайх ёслол болдог бөгөөд эхний өдөр долоон бурхан одны тахилгын арга хэмжээ болох бол Хоёр дахь өдөр буюу маргааш “Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болох юм байна.

Энэ үеэр хүчит 32 бөхийн барилдаан болох юм байна. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гурвансайхан уулыг төрийн тахилгат болгосон бөгөөд энэ удаа хоёр дахиа ийн тахиж байгаа аж. Дашрамд дуулгахад, төрийн тахилгат Гурвансайхан уул нь Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.