У.Хүрэлсүхийг Төрийн эрхийг хууль бусаар булаан авсан гэмт хэрэгт шалгахаар болжээ

2017-08-25 12:531min7
hurelsuh

Чагнаж тагнаж, амь насанд заналхийлсэн гэх дуулианыг дэгдээж, улмаар Засгийн газарт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Шадар сайд У.Хүрэлсүхийг АТГ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү,  төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах дүгнэлт гарган, уг дүгнэлтийг прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Өнөөдөр (2017.08.25) АТГ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог  “Энэ асуудалд 9 хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй хэмээн мэдэгдэв.

АТГ 11.00 цагт хэвлэлийн хурал хийсний дараа Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаныхан 16.00 цагт мэдээлэл хийсэн юм. Тэд АТГ-аас мэдээлсэн У.Хүрэлсүхэд үүсгэсэн гэж байгаа Эрүүгийн хэргийг бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан хэрэг хэмээн мэдэгдэв.

7 сэтгэгдэлтэй

  • ТӨРӨӨ

    2017-08-25 13:37 at 13:37

    АТГ АЖЛАА ЗӨВ ШУДАРГААР ХЙИХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ….ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГД НЭГ ХҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА

    Хариулах

  • Зочин

    2017-08-25 13:47 at 13:47

    Терийг хууль бусаар авсан 60 тэрбуммын эсрэг тэмцэж байгаа хун чинь Хурэлсух биз дээ.Арай дэндуу доромжлох юм ард тумнээ

    Хариулах

  • Dawaasambuu*

    2017-08-25 15:00 at 15:00

    Xereg ali xediin ezen ni todorxoi bolson shvv dee. Buruu xvn deer xergee toxoj yltan bolgosnoos bish Xvrelsvxed buruu baixgi l baix. Xarin Xvrelsvx xoxirox shaxsan bizde xerew ami nasand ni xoxirol uchirson bol yaax ch bsii. Ene uls tur bvr umxiirch duuschee. Yr sharxnuudaa tvvj awmaar yum daa

    Хариулах

  • Janchiw*

    2017-08-25 15:01 at 15:01

    Bodit vnenii tuluu temtsej chaddag mundag xvn. Iim buuri suurtai ard tvmnii itgeliig xvleej chadax xvn yaagad uuruu uuriiguu murduud ywj bdag bilee xaxa bolimoor yum. Vnen yumaa olj xutsaasai

    Хариулах

  • зочин.

    2017-08-25 15:53 at 15:53

    Оффшортой нь мөрдүүлж оффшоргүй нь гүтгэгддэг нийгэм болж. Оффшорын мөнгө чинь ард иргэдийн халааснаас гарж байгаа гэтэл чухал хэрэг дээр АТГ ерөөсөө ажиллахгүй байна.

    Хариулах

  • Г.Батнасан

    2017-08-25 15:57 at 15:57

    албан бус мэдээлэл ш дээ худлаа синсаци хийх ард иргэдийг дургүйг хүрэхээ боль

    Хариулах

  • Zochin

    2017-08-25 22:41 at 22:41

    Odoo erh medeltei humuus uneheer yaj ulairch bgaag bugd harj bna.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй