Удирдах зөвлөлийнхөө хуралд очсон У.Хүрэлсүх “Би Шадар сайдын ажлыг өгнө” гэж хэлээд гараад явжээ

Өдөр (2017.08.16) эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд олон нийтийн сүлжээнд “Херо интертаймент” студийн найруулагч Б.Баатартай ярьсан яриа нь дэлгэгдсэн Шадар сайд У.Хүрэлсүх суужээ. Тэр энэ хуралд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар орж ирсэн байна. Гэвч хурал дээр өчигдөрхөн интернэтэд цацагдсан Б.Баатар найруулагч, Шадар сайд хоёрын ярианы бичлэг яригдаад эхэлмэгц “Би ажлаа өгнө” гэж хэлчихээд гараад явсан талаар эх сурвалж мэдээлэв.

Бичлэгийн дуулиан шуугиан хав халуунаараа, Удирдах зөвлөлийн гишүүдийн яриа ширүүн байснаас эмээсэн үү, нөхдөөсөө ичсэн үү юутай ч У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргажээ. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажиллаж, зохион байгуулалттай бохир сурталчилгаанд өндөр үүрэгтэй оролцсон уу, үгүй юу. Үүний нотолгоо болсон утасны яриа бүхий бичлэг нь ямар учиртай болохыг огт тайлбарлаагүй байна.

Б.Баатар найруулагчийн хэн нэгнийг унагаахын тулд ганц хийж чаддаг бохир тактик тийм урт настай байсангүй. У.Хүрэлсүхийг “МАН-ын бурхан” болох санаархал, олны анхааралд орохын тулд дэгдээсэн тагнасан, мөрдсөн тухай хоосон дуулиан хол явсангүй. Харин энэхүү төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай хийсэн үйлдлийн цаана М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодуулж, дараа нь өрнөх МАН-ын даргын суудалд У.Хүрэлсүхийг зүтгүүлж байсан санаархал нь дэлгэгдчихэв.

Хорин хэдхэн насандаа МАН-ын хаалгыг татаж, намын залуучуудын байгууллагыг толгойлон улаан хамгаалагчаас эхлэн сонсоогүй нэр, зүүгээгүй нэр хочгүй болж, түүнийхээ төлөө намаасаа тараасан бялуу бүрээс амсаж явсан У.Хүрэлсүхийн МАН дахь улс төрийн карьер үүгээр дуусч байгаа бололтой.

Хувийн сонирхолдоо хөтлөгдөн намын нөхдөө инээж байгаад худалдчихсан У.Хүрэлсүхийг наашаа гэх хүн МАН-д одоо тойрон хүрээлэгчдээс нь өөр үлдээгүй биз. Харин МАН У.Хүрэлсүхээс түүнийг дуугарч байгаа дээр нь Шадар сайдын албан тушаалаа салгаж авах болов уу. Гэхдээ арай ч түүнийг МАН-аас хөөж зүрхлэхгүй биз ээ. Мөн дээр нь У.Хүрэлсүхийг намын бодлого тодорхойлох асуудлуудаас зайлуулж, зүгээр л нэг сул гишүүн болгоод тавьчихаж мэдэх юм. Ийм гишүүд МАН-д хэдэн зуугаараа бий.


Сүүлийн жилүүдэд У.Хүрэлсүхийн рейтинг нэлээд өсч байсан юм. Түүний нэр хүндийн өсөлтийг улс төрчийн хувьд түүнийг хал үзэж, халуун чулуу долоосон, үхэхээс бусдыг үзсэн улстөрч, өөрийн намын төлөө нэр төр байтугай нэг насныхаа амьдралыг золиосолж чадах үнэнч кадр, жинхэнэ “мужик” гэсэн тодорхойлолт дагалдаж байлаа.

Тэр одоо л МАН-ын лидер болох хэмжээнд хүрч явна хэмээн тодорхойлуулж байсан мөнөөх У.Хүрэлсүх ийм ч юман дээр бүдрэх гэж дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй билээ.

Д.ХАЛИУН

 

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

24 сэтгэгдэлтэй

  1. Энийг гайгүй юм болвуу гэж бодож байсан чинь далдак юм шиг сошиалоор ажил хийгээд байдаг юм бишүү онцгой нь хурал дээрээсээ явлаа ч гэх шиг шоу бага хий Хүрэл сүх хүү

    Хариулах
  2. Ардын нам яагаад ийм харалган гэнэн бгаад байнаа.төрийн эрх 65 суудалтай та бүхэнд бна.яагаад удирдаад зөв чиглэлд нь оруулж чадахгүй бнаа.Хүрэлсүх хэн гэдгээ харууллаа одоо түүнийг хэн ч биш болгох түлхүүр та нарт байгаа.Баттулга Хүрэлсүх 2 намын Түгжил.та 2 хол явах болов уу да хөөрхий

    Хариулах
  3. ЭНЭ ХЕРОГИЙН БААТАР “БИЧЛЭГ АЛДДАГ” МЭРГЭЖЛЭЭРЭЭ ГАРШЛАА ШҮҮ. ВИДЕО Ч БАЙ, АУДИО Ч БАЙ БИЧИЖ АВААД, ХЭРЭГТЭЙ ҮЕД НЬ “АЛДЧИХДАГ” . НЭГЭН БОДЛЫН “УНАЖ ЯВААД МОРИО, ХАНИЛЖ ЯВААД НӨХРӨӨ” ГЭГЧЭЭР “ЦАХИМ ТҮГЖИЛ” Ч ЮМ ШИГ. ЭНЭ ХҮНИЙ ЭНЭ “ХОРОЛМАА” АРГЫН ЦААНА ЭХНЭР ХҮҮХДЭЭС НЬ АВАХУУЛААД ХИЧНЭЭН ОЛОН ХҮНИЙ СЭТГЭЛ САНАА, НЭР ТӨР ГАЗАР ГИШГЭГДЭЭ БОЛ. ЭНЭ ДУНДААС БААТАРТ ЮУ ҮЛДДЭГ НЬ СОНИН. ХҮН ХҮНИЙ АМЬДРАХ АРГА НЭЭРЭН ЯНЗ БҮР БАЙХ ЮМ АА.БААТАРЫН ЭНЭ ХОРЛОНГИЙН ОРОНД УЛААН НҮҮР РҮҮ НЬ ДЭЛСЭЭД МАЛГАЙГ НЬ ШҮҮРЭЭД ЯВЧИХДАГ ДЭЭРЭМЧИН Ч БАРАГ ШУЛУУН ЮМ УУ ДАА.

    Хариулах
  4. Энэ Халиун гэж хуурамч нэртэй шаар хэний хөлсний бичээч вэ. Олон түмэн буруу зөвийг ялгаад байхад. Одоо энколд үтэр түргэн зайлж монголын уур амьсгалыг цэвэр богох хэрэгтэй. Дэндүү бохир улс төр хийлээ энэ үхэр царайлсан илжиг.

    Хариулах
  5. МАН-ын удирдах түвшинд “хотын фракц” нэртэй мафи маягийн хууль бусаар хөлжиж баяжсан бүлэглэл бий. Сая сонгуульд энэ бүлэглэл ялагдсан.Энэ намд арай эрүүл , намаа гэсэн бүлэглэл бас бий. Энэ нь Хүрэлсүх тэргүүлсэн хэсэг залуус голдуу бгаа. Намыг гартаа авах тэмцэл энэ 2 бүлгийн хооронд явагдаж байна. Ер нь Энхболд, Бадамжунай тэргүүтэй хуучирсан бурхиуд эрх мэдлээ өгчих хэрэгтэй . Тэгвэл МАН цаашид оршин тогтоно.Үгүй бол эрх барьж буй энэ нам өнгөрсөн 4 жил шиг улсаар минь мөрийтэй тоглоод, туршилтын туулай болгоод, Хятад, Оросын аманд ард түмнээ шидэж өгөөд дуусна. Энэ нь энэ намыг 2020 онд таазын тавцанд хүргэж Монголын шинэ үеийнхэн энэ намыг улстөрөөс үүрд зайлуулах болно шүү. Уг нь энэ нам монголыг 100 жил авч авсан, цаашид ч аваад явах туршлага, боловсон хүчин, гишүүд дэмжигчтэй нам юм. Ард түмэн сүүлчийн удаа та нарт итгэлээ өгсөн ш,үү Дотроо дайталгүй, залуустаа байраа өгч дотроо сэлгээ сайн хиймээр

    Хариулах
  6. Miyegiin hoshnogo doloogchiin zahialgat bicheech bn. Hurelsuh shudarga uneni tulu yavaa shu. Miyegiin mafi uildsen herge hulehgui huchnii baiguullaga ashiglan alban tushaala hadgalan uldvel eh ornoo baihgui bolsond tootsooroi.

    Хариулах
  7. Энэ сэтгүүлч бүх юмныхаа учрыг олж байж бичиж бай. МАН-ын удирдах зөвлөл дээр хэлсэн үгнүүд болсон процесууд дэлгэрэнгүй нийтлэгдчихээд байхад юу гээд худлаа захиалгат мэдээ шиг юм бичдэг байна аа. Сэтгүүлч гуай больж үз.

    Хариулах
  8. жирийн гишүүн

    хүрэлсүхийн зөв. удирдлага нь яагаад хариуцлагаа хүлээж суудлаа тавихгүй байгаа юм бэ. м.энхболдод огцрох 2 шалтгаан байна. сонгуульд ялагдсан. 60 -d оролцсон. хангалттай

    Хариулах
  9. Nam zamaa bolimoor yum ene er em emee ovoogui neg ih nam bolood taltsaad bur adilhan Mgl baij daisan maisan uravsan muravsan ch geh shig ha ha yanaa ! Namiin gishuun avgai nariin amnaasch tiim ug garah yooy uneheer yu hiih geed yu hiij giiguulsiin bee nam yaridag humuuse yaag Uls ornii toloo yaag yu hiisiin ?! Erh medel uls oron gazar nutgaa zarsnaas oor yu buteesiin ?! Yadaj bhad ene avgai nar MAN gishuun boov talh untdag heden avgai bas gishuun , bas namiin gishuun avgai nar daisan urvagch geed l yariad suuhiin orond gertee ur achaa zov hunuujuuleed tetgevertee garoo ur ach daa daisan maisan geed solio balai yum zaagaad suuvda bas !!!

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.