Авлигатай тэмцэх газраас “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаа эхлүүлжээ. Ажлын хэсэг тус яаманд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга […]