Өрөөндөө авилга авсан хүмүүс Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга нар уу
2017-02-09 01:29

Өнгөрсөн жилүүдэд авилга хээл хахууль авсан нэлээд хэдэн хүн шүүхийн хаалга татсан. Зарим нь бүр ажлынхаа өрөөнд авилга авч байгаад АТГ-ынханд баригдсан хэрэг ч мөн гарсан. Тэгвэл саяхан МАХН-ын нарийн бичгийн дарга асан Шийлэгдамбын хэрэгтэй төстэй хэрэг гарсан байна. Тодруулбал, нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригджээ. Энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр олон нийтэд ил болголоо. Өөр нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр уг авилга авсан дарга нар нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга нар гэсэн мэдээлэл өглөө.