Маргааш (2017.03.10) АТГ-ын байранд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт болох юм байна. Уулзалтад Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн албаны зөвлөлийн дарга Монгол Улсын Eрөнхий аудитор Яамдын Төрийн нарийн бичгийн дарга Яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Засгийн газрын агентлагийн дарга Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар оролцох аж.