2017-03-09 16:421min06

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож Н.Энхбаяр айсуй

02

МАХН маргааш (2017.03.10) “Зууны мэдээ” сонины байранд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх гэнэ. УИХ-ын сонгуулиас хойш удтал намжим байсан, парламентад О.Баасанхүү гэдэг ганц гишүүнтэй л үлдсэн энэ нам хаврын урьтай зэрэгцэн хөдөлгөөнд орсон нь Ерөнхийлөгчийн сонгууль айсуйтай холбоотой биз ээ. МАХН-ын зүгээс хэмээн зарлагдсан хэвлэлийн хурал дээр Н.Энхбаяр ирэх сураг дуулдаж байна.

Хэвлэлийн хурал зарлагчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх санхүүгийн өргөтөгөсөн хөтөлбөр, МАХН-ын бага чуулганаас гарсан шийдвэрүүдийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгөх гэнэ.