-8.jpg
2017-04-20 11:10
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн (2017.04.20) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсов. Үүний дараа гишүүд  төсөл санаачлагчаас асуулга, хариулт авах юм.  Өчигдөр (2017.04.19) Эдийн засгийн байнгын хороо хуралдаж уг хуулийн төслийг хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйлтэй” хэмээн дэмжсэн юм. Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын банкны […]

-байнгын-хороо.jpg
2017-04-19 18:33
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.04.19/ 14 цаг 21 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын  11-т  заасан  /Улсын Их Хурлын 2012 оны  “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ […]

.jpg
2017-04-19 17:20
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ Хуралдаанаар эхлээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай […]

-өдөрлөг.jpg
2017-04-19 15:08
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ. Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан “Дэлхийн […]

1-1.jpg
2017-04-19 15:01
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.04.19) 12 цаг 28 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын түүврийн судалгаа энэ […]

-7.jpg
2017-04-19 14:16
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  П.Сэргэлэн мэдээлэл хийлээ Хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн […]

sansar.jpg
2017-04-19 12:36
Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг Сингапур Улсын “ABS”компанийн гүйцэтгэх захирал Томас Чой Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол […]

.jpg
2017-04-18 16:09
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.  “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан […]

-уих.jpg
2017-04-18 16:02
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар өнөөдөр (2017.04.18) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, […]

-2.jpg
2017-04-18 15:58
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.18) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн […]