avtobus-1.jpg
2017-11-10 13:29
Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити Баз Консалтинг” ХХК хамтран энэ сарын 9-13-ны хооронд буюу өчигдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн хөлс төлөлт болон картын үйлчилгээнд нэгдсэн шалгалт хийж эхэллээ. Шалгалтаар бэлэн мөнгө төлөх болон картын зарим зөрчлүүд илэрснийг тухай бүрт нь Зөрчлийн болон холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа […]

.jpg
2017-10-11 12:39
Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор […]

teever.jpg
2017-10-06 12:22
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж. Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг […]

.jpg
2017-09-19 12:19
Зөрчлийн хуулиар нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 57 иргэнд хариуцлага тооцжээ. Энэ хуулийн  14.6 дугаар зүйлийн 1 дүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол тухайн иргэнийн арван нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Нийслэлийн нийтийн тээврийн газар өчигдөрөөс эхлэн (2017.09.18) тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт […]

-тээвэр.jpg
2017-09-14 12:27
Эдгээр өдрүүдэд өвөлжитийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их […]

.jpg
2017-09-08 11:46
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК  хамтран “Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах нэг сарын аяныг зарласан билээ. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр шилдэг жолооч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа  “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Юүн Жун И, […]

niitiin-teever-1.jpg
2017-08-17 13:39
Нийслэлийн Тээврийн газраас Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн их орлого олсон шилдэг жолооч нарыг урамшуулах зорилгоор “Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах” аяныг зарласан байна. Нийтийн тээврийн шугамын орлого, зорчигчдын тоо нь чиглэлээс хамааран харилцан адилгүй байдаг тул тээврийн газраас тогтоосон “чиглэлийн орлогын доод хязгаар”-ыг хэдэн хувиар давуулан биелүүлсэн эсэхийг харгалзан үзэж […]

001-1.jpg
2017-08-14 12:51
Нийслэлийн тээврийн газынхан яг одоо хэвлэлийнхэнд наймдугаар сарын 15-наас Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсон тухай болон нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байгаа асуудлын талаар мэдээлэл өгч байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хоёр уулзварын хөдөлгөөн өөрчилөгдөж байгаагаас гадна нийтийн тээврийн үйлчилгээний замд өөрчлөлт орж байгаа аж. Энэхүү өөрчлөлтөд […]

niitiin-teever.jpg
2017-08-13 14:30
Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажил хийгдэж байгаа Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзвар маргааш (2017.08.13) өглөөний 07.00 цагт нээгдэнэ. Энэ сарын 11-ний оройноос эхэлж хаасан тус автозамыг нээтэл нийтийн тээврийн Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг” Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”, Ч:20б […]

.jpg
2017-07-05 10:40
БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл […]