Зүүн гар эргэхгүй дүрэм “Багшийн дээд”-ээс эргэдэг нийтийн тээврийн 7 чиглэлийг өөрчлөв

2017-08-14 12:511min0
001

Нийслэлийн тээврийн газынхан яг одоо хэвлэлийнхэнд наймдугаар сарын 15-наас Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсон тухай болон нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байгаа асуудлын талаар мэдээлэл өгч байна.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хоёр уулзварын хөдөлгөөн өөрчилөгдөж байгаагаас гадна нийтийн тээврийн үйлчилгээний замд өөрчлөлт орж байгаа аж.

Энэхүү өөрчлөлтөд нэг эцэс нь УБИС-ийн автобусны буудал болдог  7 чиглэлийн автобусны маршрут орж байгаа юм байна.  

Тухайлбал:

  1. Ч7,
  2. Ч28,
  3. Ч30,
  4. Ч34,
  5. Ч53,
  6. Ч55,
  7. Ч63 чиглэлийн автобуснууд өөрчлөгдсан байна. Мөн зүүн дөрвөн замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудалд нь өөрчлөлт орохгүй” гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/711778889007682/

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй