Бригхэм Янг их сургуулийн судлаачид Фэйсбүүк сүлжээний хэрэглэгчдийн зан авирыг судалж, нийт хэдэн төрлийн хэрэглэгчид байдгийг тогтоожээ.

Тэд 18-32 насны 47 хүнээс 48 асуулт бүхий судалгаа авч, үр дүнг нь нарийвчлан шинжилсний дүнд манай дэлхийн хамгийн том сошиал сүлжээнд хэдэн янзийн хэрэглэгч байдгийг гаргасан юм. Тэд зөвхөн хариултууд дээр шинжилгээ хийгээд зогсохгүй, хүн тус бүртэй нь нэмэлт ярилцлага хийж, тэднийг ойлгох ойлголтоо гүнзгийрүүлсэн байна.

Ингээд дараах дөрвөн төрлийн хэрэглэгч байгааг тогтоожээ.

  1. Хэлхээ холбоогоо хадгалагчид

Тэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа үүсгэхэд фэйсбүүкийг ашигладаг. Тэд Фэйсбүүкийг бодит амьдралынхаа өргөтгөсөн хэлбэр гэж хардаг. Тэд өөрсдийн гэрэл зураг, дүрс бичлэгийг бусадтайгаа хуваалцаж, бусдын нийтэлсэн пост болгоны дор коммент үлдээдэг ажээ.

  1. Цонхны цаанаас ажиглагчид

Тэд сошиал сүлжээг орчин үеийн хүнд байх ёстой гэдэг утгаар л хэрэглэдэг. Тэд хүмүүстэй ховорхон харилцаж, хааяа нэг пост хийнэ. Тэд зүгээр л бусдын хийж байгааг ажиглахаас хэтэрдэггүй. Нэг үгээр хэлбэл хэрэгт дурлагсад.

  1. Хашхирагчид, зар тараагчид

Тэд өөрийн үйлдэл болгоныг аль болох олон хүнд түгээхийг хичээнэ. Тэгэх нь зөв эсэхийг ч тоохгүй. Гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцахгүйгээр зөвхөн олон нийтийн анхаарлын төвд байхыг хичээдэг. Харин ойрын хүмүүстэйгээ харилцах бол утасны харилцуур шүүрээд залгахыг илүүд үздэг. Нэг үгээр хэлбэл фэйсбүүк тэдний хувьд гадаад харилцаа нь юм.

  1. Сельфичид

Нэрнээс нь харахад ойлгомжтой. Тэд өөрийн сельфиг нийтэлж, лайк даруулах, коммент бичүүлэх дуртай. Тэдний харилцаа холбоонд ямар нэг зорилго, утга учир байхгүй. Гол нь өөрийгөө сурталчлах. Нэг үгээр хэлбэл тэд “лайкийн донтонгууд” юм.

Эх сурвалж: ikon.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн