Зарим жолооч нар автомашины радиаторын урд ялаа, шумуул, шавьж шигэхээс сэргийлж нарийн тор хийж явдаг. Энэ нь радиаторын зай битүүрч, хөдөлгүүр хэт халахаас хамгаалж байгаа сайн талтай ч жолооч нар үүнийг зохистой хэрэглэх шаардлагатай байгаа юм.
Тухайлбал зарим жолооч нар торыг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг халхлах, нуун далдлах байдлаар хэрэглэж байна. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан зэрэг зөрчлүүдийг ихээр гаргаж байна.
Иймд жолооч та тээврийн хэрэгслийн урд талд нарийн тор байрлуулахдаа улсын дугаарыг ил гаргах мөн улсын дугаараа бат бэх суурилуулж гол ус, шавраар гарахдаа хаяхгүй байх, бүдгэрч харагдах байдал нь муудсан улсын дугаарыг шинээр хэвлүүлэн солихыг зөвлөж байна.
Замын цагдаагийн алба хаагчдаас дээрх зөрчлийг гаргасан жолооч нарт хуулийг тайлбарлаж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөмж, санамж өгч ажиллаж байна.
Эх сурвалж: ЗЦА