updown2017-06-28 11:06
anu-4.jpg
1min0
Дональд Трампын засаглалын үед АНУ-ын нэр хүнд, чансаа буурчээ. Европын олон орнуудад АНУ-ын чансаа Жорж Бушийн бүрэн эрхийн төгсгөл үеийнхтэй зэрэгцэн иржээ. Иракт довтолох шийдвэр гаргасан Ж.Бушийн засаглалын үед АНУ-ын чансаа ихээхэн доошилсон юм. Харин АНУ-д  найрсагаар хандах хандлага Трампын засаг барьсан таван сарын дотор 64 хувиас 49 хувь хүртэл унасан байна. Энэ тухай  Pew […]

updown2017-06-26 21:37
anu-oyutan.jpg
1min0
АНУ-ын иргэн, оюутан Отто Уормбергтэй холбоотой асуудлаар өнгөрсөн баасан (2017.06.23) гаригт Хойд Солонгосын тал анх удаа мэдэгдэл хийв. Ингэхдээ тэд Отто Уормберг гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн бидний зүгээс түүнд хүндэтгэлтэй хандаж байсан гэж мэдэгдсэнийг “The New York” мэдээлжээ. АНУ-ын иргэн, 22 настай Отто Уормберг 15 сар Хойд Солонгост хоригдсоны эцэст энэ сарын дундуур суллагдаж, эх орондоо ирсэн ч […]

updown2017-06-23 14:43
99-1.jpg
1min0
-АНУ-ын армийн гэрээт ажилтан Хятадад нууц материал худалдсаныхаа төлөө цаазаар авхуулж магадгүй– Америкийн сөрөг тагнуулынхан армийн гэрээт ажилтан Кэвин Мэллориг Хятадын тагнуулынханд армийн мэдээллээ зарж байсныг илрүүлэн баривчилжээ. Тэрээр Хятадаас $16,500 бүхий цүнхтэй ирхэд нь АНУ-ын гаалийн ажилтнууд шалгаснаар энэ хэрэг ил болсон  аж. Өдгөө 60 настай Мэллори нь өнгөрсөн гурав, дөрөвдүгээр саруудад Шанхай хотыг […]

updown2017-06-23 12:33
.jpg
1min0
Пентагон Афганы цэргүүдэд ойд нуугдахад нь зориулагдсан дүрэмт хувцсанд 94 сая ам.доллар зарцуулжээ. Гэтэл Афганистаны нийт газар нутгийн ердөө хоёрхон хувийг ой эзэлдэг юм. Тэгэхээр Пентагоны өндөр албан тушаалтнууд Афганистаны цаг уурын бодит нөхцөлийг бодолцолгүйгээр дүрэмт хувцас сонгосон бололтой. АНУ-ын арми үргүй зардал гаргадаг гэж нэг бус удаа шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Гэвч Америкийн цэргийнхэн […]

updown2017-06-22 11:37
oros.jpg
1min0
АНУ-ын Сангийн яам Оросын компани, хувь хүний эсрэг авсан хоригийн жагсаалтаа өргөжүүллээ. Шинэ хязгаарлалтад Орос ба Донбассын 19 байгууллага, 19  хувь хүн хамрагджээ. Энэхүү жагсаалтад Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны  орлогч сайд Сергей Назаров багтсан байна. онбассын  хэлмэгдсэн нутаг дэвсгэрт  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх комиссын  дарга Назаров Донецк, Луганскт санхүү, техникийн дэмжлэг үзүүлсэн тул хоригт оржээ. […]

updown2017-06-22 11:15
anu-3.jpg
1min0
Вильнюсын төвд орших Литва улсын Дотоод хэргийн яамны барилга руу АНУ-ын цэрэг “морь харжээ”. Уг хэрэг энэ сарын 20-ны шөнө гарсан байна. “Balt news”-ийн мэдээлснээр цагдаа нар цэргийг саатуулж, зөрчлийн тухай товч лекц уншсан гэнэ. Үүний дараа америк цэрэгт 15 еврогийн торгууль тавиад сулласан байна.

updown2017-06-21 08:46
anu-oyutan.jpg
1min0
Хойд Солонгосын шоронд 15 сар хоригдсон Америкийн оюутан, 23 настай Отто Вормбир АНУ-д нас барлаа. Энэ тухай Вормбирийн гэр бүлийнхэн мэдэгдсэн байна. Түүнийг энэ сарын 13-нд ухаангүй байдалтай байхад нь АНУ-д авч ирж, Огайо мужийн Цинциннати хотын эмнэлэгт хэвтүүлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вормбирийн үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын хатуу дэглэмийг эрс буруушаасан байна. “Оттогийн […]

updown2017-06-20 15:50
anu-2.jpg
1min0
АНУ-ын Төлөөлөгчдийн танхмын Тагнуулын байнгын хорооны дарга Девин Нуньес Ерөнхийлөгч Дональд Трамп Оросуудтай хуйвалдаагүй гэж хэлээд “хувцасны шүүгээнээс орос хий үзэгдлийг хайхаа зогсохыг Вашингтонд уриалав. Ингэж хэлсэнийхээ дараа тэр ихээхэн буруутгал сонслоо. Хэвлэл мэдээллийн зүгээс хамгийн гол буруутан болж, хохирогч боллоо хэмээн мэдэгджээ. Девин Нуньес “Энд ямар нэгэн хувайлдаан алга байна” гэж би хэлсэн юм. Дараа […]

updown2017-06-20 11:58
anu-1.jpg
1min0
АНУ-ын Монтана мужийн Лейксайд суурины барилгын тагт нурсны улмаас 50 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт яаралтай шилжүүлжээ. Зуны зуслангийн тагтан дээр нэгэн зэрэг нэлээд хэдэн зун амарч байсан аж. Гэмтэж бэртсэн хоёр хүний биеийн байдал маш муу байгаа аж. Тагтан дээр хүүхдүүд, хөгшид ч олон байсан гэнэ.

updown2017-06-20 11:46
anu.jpg
1min0
АНУ-ын цэргийн онгоц Сирийн Ракка мужид Сирийн армийн онгоцыг сөнөөжээ. Вашингтоноос Сирийн сөнөөгч онгоц АНУ-ыг дэмжиж буй босогчид руу бөмбөг хаясан гэж байгаа бол Дамаск “Исламын улс”-ын эсрэг ажиллагаа гүйцэтгэж явах үед нь сөнөөсөн гэжээ. Сирийн төрийн телевизийн мэдээлснээр онгоц сүйрч, нисгэгч нь сураггүй байгаа гэжээ.