АНУ-ын Сангийн яам Оросын компани, хувь хүний эсрэг авсан хоригийн жагсаалтаа өргөжүүллээ. Шинэ хязгаарлалтад Орос ба Донбассын 19 байгууллага, 19  хувь хүн хамрагджээ. Энэхүү жагсаалтад Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны  орлогч сайд Сергей Назаров багтсан байна. онбассын  хэлмэгдсэн нутаг дэвсгэрт  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх комиссын  дарга Назаров Донецк, Луганскт санхүү, техникийн дэмжлэг үзүүлсэн тул хоригт оржээ.

Хоригт мөн Крым улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Мельников оржээ. АНУ-ын Сангийн яам Крымын банкны бүтцийн “Рублев”, банк “Северный Кредит”, “ИС Банк”, ПАО Банк “ВВБ” гэх мэтийн зургаан байгууллагад хориг тавилаа.  Америкчууд хоригийн жагсаалтаа үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэчилсэн байв.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн