Вильнюсын төвд орших Литва улсын Дотоод хэргийн яамны барилга руу АНУ-ын цэрэг “морь харжээ”. Уг хэрэг энэ сарын 20-ны шөнө гарсан байна. “Balt news”-ийн мэдээлснээр цагдаа нар цэргийг саатуулж, зөрчлийн тухай товч лекц уншсан гэнэ. Үүний дараа америк цэрэгт 15 еврогийн торгууль тавиад сулласан байна.