20261026-120030-file.jpeg

2026-10-26 12:00
Гэр хорооллын өрхүүдэд зориулсан цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Төлбөрийн үлдэгдэлтэй өрхүүдийг хөнгөлөлтөд хамруулахгүй тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө өрөө барагдуулах шаардлагатай.

20261026-100020-file.jpeg

2026-10-26 10:00
Сингапурт хадгалуулж буй хувийн эзэмшлийн алтны хэмжээ 2014 оноос хойш 16 дахин өсч, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгджээ. Тус улс алтны худалдаа, хадгалалтын төв болох дэд бүтцээ хөгжүүлж байна.

20261026-080024-file.jpeg

2026-10-26 08:00
Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд үзүүлсэн хохирлыг тогтоох ажилд замын хүндрэл үүссэн тул ажлын хэсэг, шинжээчдийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлт гаргажээ.

20261025-180032-file.jpeg

2026-10-25 18:00
Эрүүл мэнд, Боловсролын яамнаас 2026 онд хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 3-аас 15 насны хүүхдүүдэд улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Үзлэгийн зорилго нь өвчлөлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй холбох юм.

20261025-160052-file.jpeg

2026-10-25 16:00
“Улаанбаатар” олон улсын кино наадамд Монгол киноны шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, Хангарди шагнал гардууллаа. Наадам нь үндэсний кино урлагийг дэмжих, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх зорилготой юм.

20261025-140035-file.jpeg

2026-10-25 14:00
Шатахууны шуурхай штаб хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад дараалал харгалзахгүй үйлчлэхийг журамлаж, тээврийн хэрэгслийн тусгай тэмдэг болон үнэмлэх үзүүлэх шаардлага тавив.

20261025-120020-file.jpeg

2026-10-25 12:00
Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд малчин айлын өвөлжөөнд баавгай халдаж гэрийг нь сүйтгэсэн асуудал гарч, онцгой байдлын албанаас шаардлагатай арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар мэдээлэл ирлээ.