20261018-110021-file.jpeg

2026-10-18 11:00
Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний ард 6000 ам метр талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гарч, тохижилтын ажил 15 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Ирэх хавар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

20261017-150035-file.jpeg

2026-10-17 15:00
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд ажиллаж, зорилтот бүлгийн хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

20261017-130038-file.jpeg

2026-10-17 13:00
Илон Маск Теслагийн нисдэг чадвартай шинэ Roadster спорт автомашиныг танилцуулж, уг бүтээлийг Тесла болон SpaceX-ийн хамтын ажиллагааны үр дүн гэж тодорхойлов. Машины үйлдвэрлэл 2028 онд эхлэхээр төлөвлөгдсөн байна.

20261016-210044-file.jpeg

2026-10-16 21:00
2026 оны төсвийн тодотголын дагуу 435 мянган ахмадын тэтгэврийг арваннэгдүгээр сараас 100,000-300,000 төгрөгөөр нэмэхээр боллоо. Суурь тэтгэвэр өссөнөөр дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрнэ.

20261016-190053-file.jpeg

2026-10-16 19:00
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн зардлыг хасах санал гаргахаа мэдэгдлээ. Тэрбээр төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн болон сурталчилгааны зардлыг төсвөөс хасах ажлыг дэмжиж байна.

20261016-170050-file.jpeg

2026-10-16 17:00
2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, иргэдийн чанаргүй зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болсон тухай Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.