20260908-200037-file.jpeg

2026-09-08 20:00
Багануур дүүрэгт баригдсан 50 МВт-ын батарей хуримтлуурын станц энэ онд нийт 43.1 сая кВт/ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК удирдаж байна.

20260908-170116-file.jpeg

2026-09-08 17:01
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулсан тохиолдолд хоёр хувийн татвараас чөлөөлөх зохицуулалт орсон байна.

20260908-150111-file.jpeg

2026-09-08 15:01
Орон нутгийн замын ₮10 мянганы хураамжийг цуцлах талаар 33,095 иргэний гарын үсэгтэй өргөдөл ирсэн тул ажлын хэсэг байгуулжээ. Засгийн газрын тогтоолоор наймдугаар сараас авто замын төлбөр нэмэгдсэн юм.

20260908-140122-file.jpeg

2026-09-08 14:01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллахаар хэлэлцэнэ.

20260908-110031-file.jpeg

2026-09-08 11:00
Монгол Улсын гадаад валютын нөөц 2026 оны наймдугаар сард 8.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 5.15%, оны эхнээс 19.52 хувиар өссөн талаар Монголбанк мэдээллээ. Валютын нөөц импортын эрэлтээ хангах хангалттай түвшинд байна.

20260908-100021-file.jpeg

2026-09-08 10:00
2026 оны ургац хураалтад 2,300 цэргийн алба хаагч болон 500 гаруй оюутныг сайн дурын үндсэн дээр оролцуулах шийдвэр гаргаж, техник, шатахууны бэлэн байдлыг хангах, ургацын мэдээллийг шуурхай гаргах үүрэг өгсөн байна.

20260908-080017-file.jpeg

2026-09-08 08:00
Lumino хамтлагийн ахлагч MC Beatz фэйсбүүкийн хэрэглээний сөрөг талуудыг онцлон дотоодын сайтуудын хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Мөн фэйсбүүкийг хаах саналыг дэмжихээ илэрхийллээ.