Монтенегро улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

2026-09-08 14:011min
20260908-140122-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллахаар хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Яков Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа Монголд айлчилж байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцана.

Мөн айлчлалын хүрээнд Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд албан ёсоор гарын үсэг зурна.