MC Beatz: Фэйсбүүкийг хаах нь Монголын цахим орчны асуудлыг шийдэх нэг арга байж болох юм

Lumino хамтлагийн ахлагч MC Beatz фэйсбүүкийн хэрэглээтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь эрх мэдэлтнүүдийн Фэйсбүүкийг хаах тухай яриаг хэтэрхий хатуу гэж боддог байсан ч сүүлийн үед цахим орчинд зохион байгуулалттай мэдээлэл, сөрөг агуулга, сошиал хэрэглээний нөхцөл байдлыг ажигласны дараа “бараг хаасан нь дээр юм байна” гэсэн бодолтой болсон гэв. MC Beatz мөн Фэйсбүүктэй адил үйл ажиллагаа явуулдаг дотоодын сайтууд, аппликэйшнүүдийг хаах бус, харин хэрэглээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бий болгох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр Монголын цахим орчинд сөрөг мэдээлэл давамгайлж байгааг онцлон дурджээ. Мөн иргэд мэдээллээ ойр ойрхон авсан ч хөгжиж байгаагүйг тодотгосон бөгөөд, “Фэйсбүүкийг гурван жил хаагаад үзэх хэрэгтэй” гэсэн хууль тогтоогчдоос гарах саналд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
