Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурын станц энэ онд 43 сая кВт/ц эрчим хүч нийлүүлнэ

2026-09-08 20:001min
20260908-200037-file.jpeg
Багануур дүүрэгт баригдсан 50 МВт-ын батарей хуримтлуурын станц энэ онд нийт 43.1 сая кВт/ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК удирдаж байна.

Багануур дүүрэгт 293 тэрбум төгрөгөөр барьсан 50 МВт-ын батарей хуримтлуурын станц энэ оны наймдугаар сард төвийн системд 5.8 сая кВт/цаг эрчим хүч нийлүүлжээ. Тус станц энэ онд нийт 43.1 сая кВт/ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Станцын үйл ажиллагааг Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК удирдаж байгаа бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнийн багийн хэрэглээтэй үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлэх зориулалттай байна.

Өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү үүсдэг тул энэ станц нь уг зөрүүг нөхөх эрчим хүч хадгалах үүрэг гүйцэтгэдэг. Станц нь 50 МВт багтаамжтайгаараа Улаанбаатар хотын нийт 25,000 айлыг дөрвөн цагийн турш эрчим хүчээр хангах хүчин чадалтай тооцоололтой юм.

Төслийг БНХАУ-ын “Энвижн Энержи” компани хэрэгжүүлсэн бөгөөд хөрөнгө оруулалтыг нийслэлээс гаргасан бондын хөрөнгөөр санхүүжүүлжээ.