20260606-180046-file.jpeg

2026-06-06 18:00
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгааны төлбөрийн баримтыг Ebarimt системд автоматаар бүртгүүлэх зааврыг танилцууллаа. Хэрэглэгчид 137004 дугаарт цахилгаан хэрэглэгчийн болон НӨАТ-ын кодоо илгээснээр баримт 24 цагийн дотор бүртгэгдэнэ.

20260606-160103-file.jpeg

2026-06-06 16:01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотод жүдо бөхийн олимпын оноо олгох “Их дуулга” тэмцээн болно. 62 орны 488 тамирчин оролцох уг тэмцээнд Монголын 56 тамирчин өрсөлдөнө.

20260606-140107-file.jpeg

2026-06-06 14:01
Италийн Ром хотод болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд Монголын тамирчид хүрэл медаль хүртсэн бөгөөд 10 хоногийн дотор хоёр олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль авсан амжилт үзүүллээ.

20260606-100025-file.jpeg

2026-06-06 10:00
Нийслэл хотын орон сууцны хороололд сүүлийн гурван хоногт 7 удаагийн гал түймэр гарч, 2026 оноос хойш нийт 293 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын газраас иргэдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.