2026-04-12 16:30
Засгийн газраас Дархан-Уул аймгийн Орхон суманд нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барихаар шийдвэрлэж, 650 га газрыг зориулалтаар олгохоор боллоо. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээг 60-70 хувиар хангах боломжтой.







