Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд алт авлаа
2026-04-12 14:301min

Тайландын Бангкок хотноо болж буй пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 3-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин тэмцээнд оролцож байна.
107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 236 кг өргөж, алтан медаль хүртлээ.
Э.Содномпилжээ уг тэмцээнд дөрөв дэх медалиа авсан бөгөөд өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.
