Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, шуурах нь ээ. Тодруулбал, гуравдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. […]