Увс аймагт томуугийн дэгдэлттэй холбогдуулан хязгаарлалт тогтоолоо
2026-03-14 17:071min

Увс аймагт томуугийн дэгдэлттэй холбогдуулан 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоов.
Аймгийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, дугуйлан, цахим тоглоомын газар болон олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээг түр хугацаанд хязгаарлажээ. Мөн дараах арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Үүнд:
- 0–5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
- Цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх
- Шаардлагатай тохиолдолд ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох
Хязгаарлалтын хугацаанд иргэд та бүхэн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, хүүхэд багачуудын дархлааг дэмжих, гэрийн асаргаа сувилгааг эрчимжүүлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриаллаа.
