Нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-03-15 18:441min
b55077_snow_storm_x974

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, шуурах нь ээ. Тодруулбал, гуравдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-18-нд говь, тал, хээрийн нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -4…+1 градус хүйтэн байна.