20260117-113023-file.jpeg

2026-01-17 11:30
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, хуучин барилгын эвдрэл, мөөгөнцрийн улмаас үүссэн эрүүл мэндийн эрсдэл арилж, сурагчид тохилог орчинд суралцаж эхэллээ.

20260117-110040-file.jpeg

2026-01-17 11:00
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд 315 га талбайд “Хүннү” дагуул хотыг байгуулж, олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд 600–1000 айлын орон сууц, нийгмийн дэд бүтэц барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

20260117-103022-file.jpeg

2026-01-17 10:30
Үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилготой Үндэсний өвлийн спортын наадам нэгдүгээр сарын 22-25-нд болно. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ.

20260117-100036-file.jpeg

2026-01-17 10:00
Улаанбаатар хот 2026 онд бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, инновацлаг төслүүдийг дэмжихээр ажиллаж байна. Төслүүдэд өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон агаарын тээврийн дэд бүтцийн шинэчлэл багтжээ.