2025-12-10 17:01
Засгийн газар Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тус боомтоор хоногт дунджаар 1400 орчим автомашин нэвтэрч, оны эхний 11 сард 41.2 сая тонн нүүрс экспортолсон байна.










