Замын-Үүдэд ачааны галт тэрэгнээс бөхөнгийн эвэр илрүүлэв2025-12-10 11:00Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн алба хаагчид 2025.12.09-ний өдөр Монгол Улсаас БНХАУ руу гарах ачааны галт тэрэгний вагоноос 34.2 кг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмж илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлжээ.Дэлгэрэнгүй
Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг баривчилжээ2025-12-10 10:30“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хууль бус үйлдлийн үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчилсан талаар АТГ-аас мэдээлэв. Шалгалт Оюутолгойн бүлэг ордын асуудал болон санхүүгийн зарцуулалтад чиглэж байна.Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах үүрэг чиглэл өглөө2025-12-10 09:00Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах үүднээс холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.Дэлгэрэнгүй
“Улаанбаатар трамвай” төсөл нийтийн тээврийн ачааллыг бууруулахад чиглэж байна2025-12-10 08:00“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэг дагуу 26 км урт замтай шинэ тээврийн системийг бий болгож, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой юм.Дэлгэрэнгүй
Нийслэлийн гурван байршилд халиа, тошин үүсч урьдчилан сэргийлэх ажил явагдаж байна2025-12-09 21:01Нийслэлийн Дэнжийн мянга, Зурагтын орчимд халиа, тошин үүссэн тул урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна. Энэ жил халиа, тошин эрт үүсч байгааг мэргэжилтнүүд онцолжээ.Дэлгэрэнгүй
Алтан цомын барилдааны тасалбар худалдаанд гарлаа2025-12-09 20:02Монгол бөхийн өргөөнд 12-р сарын 14-нд болох Алтан цомын шилдэг 8 багийн гуравдугаар тойргийн хагас барилдааны тасалбар худалдаанд гарлаа.Дэлгэрэнгүй
Хятад Монголын хамтарсан сурвалжилгын баг автомат жолоодлоготой газар дээр нь танилцжээ2025-12-09 19:30Дэлгэрэнгүй
Ажлын 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломж нээгдлээ2025-12-09 19:01Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэд К1, А3 ангиллын 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг 48 цагийн дотор шийдвэрлэнэ.Дэлгэрэнгүй
Төв талбайн сүлд модны гэрлийг 10-ны 19:00 цагт асаана2025-12-09 18:02Нийслэлийн төв талбайн 22 метр өндөр сүлд модыг 2000 гэрэл, биет тоглоомоор чимэглэж, энэ сарын 10-ны 19:00 цагт гэрлийг нь асаана.Дэлгэрэнгүй
Гашуунсухайт-Ганцмод төмөр замын гэрээг шалгах түр хороо байгуулахыг дэмжив2025-12-09 17:01УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо "Гашуунсухайт-Ганцмод" боомтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.Дэлгэрэнгүй