20251124-163044-file.jpeg

2025-11-24 16:30
Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахихыг үүрэг болгож, өвчлөл нэмэгдэх тохиолдолд ирэх долоо хоногоос цахим хичээлд шилжүүлэхийг даалгав.

20251124-143038-file.jpeg

2025-11-24 14:30
УИХ дахь МАН-ын бүлэг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд хамгааллын асуудлыг түлхүү анхаарч, гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцэж байна.

20251124-140052-file.jpeg

2025-11-24 14:00
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг Эрүүл Мэндийн Яам Боловсролын Яаманд хүргүүлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Боловсролын сайд гаргана.

Screenshot-2025-11-24-130833.png

2025-11-24 13:42
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий сэтгүүлчид ҮХЦ-д хандсан. Тэгвэл өнөөдөр энэхүү асуудлыг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж байгаа аж. Энэхүү заалтыг УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж баталсан билээ. Уг хуулийн төслийг боловсруулж байх үед Х.Мандахбаяр Ерөнхийлөгчтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл […]

20251124-130051-file.jpeg

2025-11-24 13:00
Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүд эмчийн хуудсыг үндэслэн 5 хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй бөгөөд төрийн албан хаагчдад энэ шийдвэрийг өнгөрсөн сард баталсан байна.

20251124-123029-file.jpeg

2025-11-24 12:30
Ө.Шижир Ковидын үеийн хөл хорионы туршлагаас үндэслэн ЕБС-ийг арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл амраах санал гаргалаа. Энэ нь хүүхдийн өвчлөл буурах, агаарын бохирдлоос хамгаалах зорилготой юм.

20251124-120041-file.jpeg

2025-11-24 12:00
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд томуу, томуу төст өвчний тархалтын нэмэгдэлтэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн талаар НЭМГ-ын дарга Б.Батцоож мэдээлэв. Өрхийн эмнэлгүүд бүсчлэл бүрээр орой 20:00 цаг хүртэл ажиллах зохион байгуулалт хийгдэж байна.