20251124-103036-file.jpeg

2025-11-24 10:30
Энэ сарын байдлаар цахимаар залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 20.4 хувийг эзэлж, иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах тохиолдол зонхилж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд дансаа бусдад ашиглуулахгүй байхыг анхааруулж байна.

20251123-183023-file.jpeg

2025-11-23 18:30
Богдхан уулын дархан цаазат газарт зэрлэг амьтдын популяцийг тогтвортой хадгалах зорилгоор био техникийн арга хэмжээг үе шаттай авч байна. Амьтад идэш тэжээл хомсдож Улаанбаатар хот руу орж ирж байгаа тул иргэдийг хөөхгүй байхыг анхаарууллаа.

20251123-170028-file.jpeg

2025-11-23 17:00
Абу Дабид болсон "WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP" тэмцээний хар бүсний -55 кг жинд Монгол тамирчин Ганбаатарын Монголжин хүрэл медаль хүртлээ. Энэ нь хар бүсний ангилалд Монголын хоёр дахь медаль юм.

20251123-153031-file.jpeg

2025-11-23 15:30
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөц, нийлүүлэлтийн асуудал хэвийн болсон талаар мэдээлж, шинэ бодлогын арга хэмжээг ирэх жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.

20251123-140037-file.jpeg

2025-11-23 14:00
2025 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар томуу, томуу төст өвчний тархалт аллаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн бөгөөд ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж, хариу арга хэмжээг зохион байгуулж байна.