20251125-103038-file.jpeg

2025-11-25 10:30
Монгол Улс 2025-2029 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдсон нь олон улсын байр суурийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал юм. Энэ нь байгалийн болон соёлын өвийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлнэ.

20251125-090023-file.jpeg

2025-11-25 09:00
Иргэн цахим шууд дамжуулалтын дагуу үнэт эдлэл худалдан авахаар 2,5 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна.

20251125-073040-file.jpeg

2025-11-25 07:30
“Мимо агро парк” бүрэн автомат хүчит тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж, өдөрт 50 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Үйлдвэр орон нутагт 25-30 ажлын байр бий болгож, малчид, фермерүүдийн өвөлжилтийг дэмжихэд чиглэсэн.

20251124-203040-file.jpeg

2025-11-24 20:30
Монгол Улсын Засгийн газар 2025 онд эзэмшүүлэх, ашиглах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

20251124-193102-file.jpeg

2025-11-24 19:31
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан долоон иргэн согтуугаар дахин жолоо барьсан хэрэг нэг хоногийн дотор бүртгэгджээ. Эрүүгийн хуульд уг гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.

20251124-173039-file.jpeg

2025-11-24 17:30
Төмөр зам, авто замтай огтлолцдог газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Таван шар дахь нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

20251124-170129-file.jpeg

2025-11-24 17:01
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ. Тэрбээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, инфляцыг тогтворжуулах, банкны салбарын зээлийг тэлэх зэрэг салбарт амжилт гаргасан байна.