2025-08-18 14:00
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг дахь Цэхэр цөөрөм гэх газарт айлуудын ойролцоо 8 дугаар сарын 14-ний өдөр хүрэн баавгай үзэгджээ. Тиймээс энэ хавиар зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангахыг тус аймгийн Онцгой байдлын газар зөвлөж байна. Шаардлагагүй тохиолдолд эрсдэлтэй бүс нутгаар бүү яваарай. Хэрэв баавгайтай таарвал цочоож, шууд халдаж болохгүй. Холоос чанга дуу чимээ […]










