2026 оны улсын төсвийн төсөлд иргэдийн саналыг авч байна

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар санал өгсөн иргэдийн 99,08 хувь нь E-Mongolia цахим систем ашиглажээ. Иргэдийн 49.87 хувь нь 18-34 насныхан байна.
2026 онд эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг түлхүү зарцуулах ёстой гэж иргэд үзжээ. Мөн Төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж иргэд саналаа өгчээ.



