Баянзүрх дүүргийн иргэдийг Цэргийн төв эмнэлэгт үйлчлүүлэх талаар санал солилцлоо

Батлан Хамгаалах Яам, түүний харьяа салбар нэгж байгууллагуудын дийлэнх нь Нийслэлийн зүрх болсон Баянзүрх дүүрэгт байрладаг.
Өнөөдөр Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх боломжийн талаар тус дүүргийн засаг дарга Г.Жаргалсайхантай санал солилцлоо.
Нэн тэргүүнд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, Цэргийн төв эмнэлгийн хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүлсэн юм. Ингэснээр:
-Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн Цэргийн төв эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах боломжтой болох
-Яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах
-Шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой болно.