-түймэрт-амиа-алдсан-албан-хаагчдын-гэр-бүлд-3-өрөө-байр-өгнө.jpg
2024-02-01 14:59
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар осолд өртсөн оршин суугчдын хохирлыг барагдуулах болон орон сууцыг засварлах талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хамгийн түрүүнд оршин суугчдын хохирлыг барагдуулах ажлууд хийгдэж байна. Мэргэжлийн байгууллагууд шатсан орон сууцны барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх талаар дүгнэлтээ гаргасны дараа яаралтай сэргээн засаж, айлуудыг хохиролгүй болгоно. Барилгын хийцлэлд нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарвал засвар […]

ec4e704405c11c322d6192899b748c63.jpg
2024-02-01 14:58
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-д очиж ажиллав. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Авто замын түгжрэлийн талаарх тооцоолол дээр олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүстэй хамтарч бид судалгаа хийсэн. Зайсангийн уулзварт танай байгууллагын хийсэн судалгааны дагуу бүтэн тойрдог болгосон. Гурван километр тойроход нэг цаг түгжирч байгаа нь тооцоолол буруу байсан гэсэн үг. Зайсангийн дөрвөн замын уулзварт асуудал […]

um4bne_light_pollution_x974-1280x854.jpg
2024-02-01 14:55
Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэг сул тал нь гэрлийн бохирдол болсон гэж судлаачид үздэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс орны иргэд цахилгаан гэрлийн нөлөөн дор амьдарч, одтой шөнийн тэнгэрийг харах боломжгүй болсон байна. International Dark-Sky Association байгууллагын гаргасан тооцооллоор дэлхийн хүн амын оршин суудаг нийт орон зайн 80 орчим хувь гэрлийн бохирдолд нэрвэгджээ. […]

h4fa9r_imported_image_x974-1280x853.jpg
2024-02-01 14:53
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд […]

5d0770974cbdd1.jpeg
2024-02-01 14:53
2024 оны хоёрдугаар сарын 1-ний Пүрэв гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав. Хязгаарлалт нэг цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг тус байгууллагаас хүслээ. Мөн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын […]

photo_2024-01-31_17-32-27-1280x610.jpg
2024-02-01 13:24
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо. Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа болон удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн. ГССҮТ-өөс орон нутаг төдийгүй нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж […]

423478878_705339228255136_2797981687981966322_n.jpg
2024-02-01 13:20
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд “Нэг хот-нэг гэр бүл” уриатай аяныг зарласан билээ. Аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж, ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэг өдөр ажиллалаа.цас […]

F9049C71-09CC-4981-B491-040B226C0C3F.jpeg
2024-02-01 13:17
Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгааны ажиглалтыг Ховд аймгийн 17 сумын 91 багийн 84 цэгт 2024 оны нэгдүгээр сарын 21-ээс 27-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Цасны хэмжилт, судалгаагаар Алтайн өвөр говийн сумдын нутгаар цас ихтэй цасны дундаж зузаан 8-14 см цасны нягт 0.09-0.16 г/см3 байна. Уулархаг нутгаараа тарлантсан цастай, цасны дундаж зузаан 1-2 см, 5-9 баллын цастай […]

214925-19092017-1505788300-760674657-awliga.jpg
2024-02-01 13:13
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн […]

viber_image_2024-02-01_10-35-58-3411-1280x728.jpg
2024-02-01 13:07
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, “Эрхэм зочид, төлөөлөгчид өө, Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог. Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр ирээдүйд хэлэлцэгдэх […]