Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгааны ажиглалтыг Ховд аймгийн 17 сумын 91 багийн 84 цэгт 2024 оны нэгдүгээр сарын 21-ээс 27-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Цасны хэмжилт, судалгаагаар Алтайн өвөр говийн сумдын нутгаар цас ихтэй цасны дундаж зузаан 8-14 см цасны нягт 0.09-0.16 г/см3 байна.
Уулархаг нутгаараа тарлантсан цастай, цасны дундаж зузаан 1-2 см, 5-9 баллын цастай байна.
Их нууруудын хотгорын сумдын нутгаар цасны дундаж зузаан 1-4 см, цасны нягт зарим газраа 0.10-0.18 г/см3 байна. Энэ бүс нутгаас хамгийн их цастай байгаа Дарви, Эрдэнэбүрэн сумдаар 4-5 см зузаан цастай, битүү цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгаар 1-р сарын дундаас огцом хүйтэрснээс малын өтөг бууц хөлдөх, мал хэвтрээсээ даарч бээрэх байдал ажиглагдаж байгаа боловч малын бэлчээрлэлт, өвөлжилтөнд одоогоор хүндрэл үүсээгүй байна.
Эх сурвалж: Ховд Ус, Цаг уур орчны шинжилгээний төв