Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэг сул тал нь гэрлийн бохирдол болсон гэж судлаачид үздэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс орны иргэд цахилгаан гэрлийн нөлөөн дор амьдарч, одтой шөнийн тэнгэрийг харах боломжгүй болсон байна.
International Dark-Sky Association байгууллагын гаргасан тооцооллоор дэлхийн хүн амын оршин суудаг нийт орон зайн 80 орчим хувь гэрлийн бохирдолд нэрвэгджээ.
Тус байгууллага саяхан “Darkest Countries 2024” хэмээх судалгааны тайлангаа танилцуулсан байна. Уг тайланд дэлхийн 227 улс орон, бүс нутгийг иргэдийнх нь гэрлийн бохирдолд автсан байдлаар эрэмбэлжээ.
Монгол улс энэ жагсаалтад 0.006 Radiance Average үзүүлэлтээр сүүлээсээ 7 дугаарт жагссан байна.
Гэрлийн бохирдол өндөртэй орнуудыг хүн ам шигүү, газар нутаг багатай улсууд эзэлжээ.
Харин бохирдол багатай орнуудыг голдуу хөгжил дорой улс орнууд эзэлсэн байна.
Тухайлбал хамгийн их гэрлийн бохирдолтой газраар 108.025 Radiance Average үзүүлэлттэй Ватикан хот улс шалгарчээ.
Хамгийн бага бохирдолтой газар 00 үзүүлэлтэй Номхон далайн Ниуэ арал болсон байна. Сонирхуулахад Өмнөд Солонгостой харьцуулсан хиймэл дагуулын зургаараа алдартай Умард Солонгос 0.020 үзүүлэлтээр сүүлээсээ 17 дугаарт эрэмбэлэгджээ.
Хамгийн их гэрлийн бохирдолтой 10 улс орон:
- Ватикан 108.02
- Монако 80.834
- Макао 60.655
- Бахрейн 48.796
- Сингапур 43.994
- Гибралтар 20.106
- Хонконг 16.435
- Катар 14.887
- Мальта 12.815
- Сан Марино 11.609
Хамгийн бага гэрлийн бохирдолтой 15 улс орон:
- Ниуэ 0
- Төв Африкийн БНУ 0.001
- Өмнөд Судан 0.002
- Тувалу 0.003
- Сомали 0.003
- Фолклэндын арлууд 0.004
- Токелау 0.005
- Эритрей 0.005
- Мавритани 0.005
- Чад 0.005
- Нижер 0.005
- Мадагаскар 0.005
- Монгол 0.006
- Соломоны арлууд 0.007
- Мали 0.007
Бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.