Батхишиг Б.2023-12-20 11:16
9ff0edb8ce6cd760d720db7f45af2dcb4a78a5ed.jpg
1min0
Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ мэдээллээ. Сүүлийн дөрвөн хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн […]

Батхишиг Б.2023-12-20 11:15
9df271_Zud_2_x974.jpg
1min0
Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсжээ. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарсан болохыг Онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. […]

Батхишиг Б.2023-12-20 11:13
48z7gq_Image_12-20-23_at_10.18_AM_x974-1280x619.jpg
2min0
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас “Тавантолгой түлш” ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай”, Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай”, Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал түлш […]

Батхишиг Б.2023-12-19 17:42
sshnwp_imported_image_x974.jpg
1min0
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд гарсан галыг унтраахад дөрвөн автомашин, 25 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Гал сөнөөгчөөс нөхцөл байдлыг тодруулахад “IV давхрын нэг айлд гал гарсан. Тухайн айлд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсан бөгөөд харамсалтайгаар угаартаж амь насаа алдсан байв. Дээд давхруудад утаажилт их байсан тул 76 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй […]

Батхишиг Б.2023-12-19 17:40
2vqoaNznnWa1B1qAqTH0yAQ7Z1w7YiSrsEteh5RLFfmNQBtnpgqWp-time_mn.jpg
1min0
Энэ үеэр нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүгийн талаар Шинжээч танилцуулав. Тэрбээр “Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын […]

Батхишиг Б.2023-12-18 16:28
4cd18fc530738e9376c37e77436d498b.jpg
1min0
УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын хоёр дахь үе шатны эхний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний тээвэртэй холбоотой компаниудын харилцаа хамаарлын талаар танилцуулж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын Ш.Адьшаагийн болон түүний туслах асан Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий компанийн талаарх мэдээллийг Шинжээч танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан түүнээс Хянан шалгах түр хорооны дарга асуулт асуув. УИХ-ын гишүүн ШАдьшаа: Энэ […]

Батхишиг Б.2023-12-18 16:26
20092021-15-1.jpg
1min0
Нийслэлд өргөн хэрэглээний АИ92 шатахуун хомстож, иргэд шатахуун түгээх станцуудын гадна урт цуваа үүсгэн зогсох болоод 10 гаруй хонож байна. Өвлийн хүйтэнд шатахуун нь дуусаад хаана унтарчих бол гэх айдастай явж байгаа хүн олон бий. Заримынх нь машин дугаарлаж зогсох хугацаандаа унтарч буй. Тэгвэл ийм байдалд хүргэж байгаа шалтгаан нь нийлүүлэлттэй холбоотой байж болох тул […]

Батхишиг Б.2023-12-18 15:43
169398072664f81836ab3d8.jpg
1min0
Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 1-нийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэллээ. Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул энэхүү зохицуулалтыг хийж буйгаа Хотын дарга өчигдөр мэдэгдэж, олон нийтийн сүлжээнд иргэдийг бухимдуулав. Харин тэрбээр бухимдсан олонд хандаж өөрийн твиттер хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. […]

Батхишиг Б.2023-12-18 15:41
.jpeg
1min0
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдах гэж байна. Иймд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа. Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ. Сугалааны урамшуулалд: 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/ 4 орон […]

Батхишиг Б.2023-12-18 15:37
FCF3CA81-4889-85AE-A6B2-AD249943FFC5.jpg
1min0
Нийслэлийн Ардчилсан Нам(АН)-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, авто замын тэг зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх […]