2023-12-19 17:401min00

ШИНЖЭЭЧ: Цагаан хадаас Гашуунсухайт хүртэл 20 км газар нэг тонн нүүрсийг $28-121-оор тээвэрлэж байсан

2vqoaNznnWa1B1qAqTH0yAQ7Z1w7YiSrsEteh5RLFfmNQBtnpgqWp-time_mn

Энэ үеэр нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүгийн талаар Шинжээч танилцуулав.

Тэрбээр “Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай.

Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна” гэв.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байгаа билээ.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Үүнд:

  1. Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолт,
  2. “Чалко Трейдинг Хонконг”-той байгуулсан гэрээ,
  3. Нүүрс баяжуулах үйлдвэр,
  4. Газрын тос дамжуулах хоолой,
  5. Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар,
  6. Бусад гэрээ